"Хэрлэн Хивс", "Дархан гурил тэжээл"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-03-24 18:50:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 24-нд I, II, III ангиллын 32 ХК-ийн 449 сая төгрөгийн үнийн дүн бүхий 871.555 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18  ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Энэ өдөр "Хэрлэн Хивс"(HRL+15.00%) болон "Дархан гурил тэжээл" ХК (DAR+14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин дюти фрий" (SUL-14.63%) болон "Монгол алт" ХК (ERS-14.62%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 2.35 хувиар буурч 17677.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.533.616.736.551.80 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ