Их цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт өнөөдрөөс эхэлж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-25 10:13:31

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит ААНБ, айл өрхүүдэд их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажил өнөөдрөөс эхэлж байна.

Тиймээс хүн бүр энэ ажилд ач холбогдол өгч оролцохыг анхааруулав. Нэн ялангуяа гэр хорооллын айл өрхүүд бохирын цооног, ариун цэврийн байгууламжийнхаа ойр орчмын хөрсийг сэндийлж бэлдэх зэргээр иргэдийн оролцоо чухал юм.

Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тус аймгийн Засаг дарга А/180 дугаар захирамж гаргажээ. Энэ ажил ирэх сарын тавны өдрийг хүртэл үргэлжилнэ. Эрүүл мэндийн байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, МХГ гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана гэлээ. Түүнчлэн ойрын өдрүүдэд объектын гал түймрийн дуудлага ихэсч байгаа учир гэрэл цахилгааны аюулгүй байдалд анхаарахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ