МШХ Москвагийн шатрын холбоотой хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-29 11:27:45

Монголын шатрын холбоо /МШХ/-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр Москвагийн шатрын холбооны удирдах ажилтнуудтай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Тухайлбал, шатрын сургалт, семинар, тэмцээн хамтран зохион байгуулах болон манай шатарчдыг тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцсан байна.

“Шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх” (“Шахматы в школе”) төслийн зохион байгуулагч Марат Балгабаев, хуулийн зөвлөх Матвий Шеховцев нартай санал солилцон, цаашдын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн, хөтөлбөрийн хүрээнд ажиллах ойрын болон хэтийн төлөвлөгөөний тухай зөвшилцсөн бөгөөд ойрын үед санамж бичигт гарын үсэг зурахаар тохирсон байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ