Тусгаарлах байруудад нийт 309 эмч, мэргэжилтэн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-26 13:09:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдүгээр сарын 9-нөөс хойш 3500 хүнийг ажиглалтад авснаас өнөөдрийн байдлаар 2 126 иргэнийг тусгаарлан ажиглаж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдөр мэдээлсэн юм.

Тусгаарлах байруудад нийт 309 эмч, эмнэлгийн байгууллагын мэргэжилтэн ажиллаж байна. Сүүлийн 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 иргэнийг тусгаарласан бөгөөд 2 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хүргүүлжээ. Хоёр иргэний нэг нь Тайланд, Макао, Камбож, Турк, Москвагаар дамжиж ирсэн бөгөөд 37.2 хэмийн халуунтай, толгой өвдсөн зовуурьтай байна. Хоёр дахь иргэн Якутаас ирсэн, бие зарайх шинж илэрчээ. Түүнчлэн Замын-Үүдийн боомтоор орж ирсэн 33 иргэнийг тусгаарласан байна.

Орон нутгийн чиглэлийн бүх галт тэргэнд Төмөр замын эмнэлгийн эмч нар ажиллаж байгаа бөгөөд хүмүүсийн халууныг 2-3 удаа үзэж, сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлаж байгаа аж.

Холбоотой мэдээ