Шаардлагатай тохиолдолд АШУҮИС-ийн төгсөх ангийн оюутнуудыг дайчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-27 11:59:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд 1842 резидент эмч ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд ажиллах хүний нөөц хангалттай байгаа гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тус яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр  тэмдэглэв.


Тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, зөвхөн Улаанбаатар хотын ойролцоо гэхэд халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлах таван мянган орыг долоон үе шаттайгаар бэлтгэх тооцоо гарсныг тэмдэглэлээ. Тэдгээрт резидент эмч нараас гадна бусад эмч нарыг ажиллуулахын сацуу АШУҮИС-ийн төгсөх курсийн оюутныг дайчлах зэрэг хүний нөөц хангалттай байгааг онцлов.

Холбоотой мэдээ