Тэс сумын ЭМТ-д шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-28 00:19:57

Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын Эрүүл мэндийн төвд АНУ-ын “Link Hands for Humanitias ТББ-ын зүгээс 77 сая гаруй төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хандивласан байна.

Тухбайлбал, нярайн дулаацуулах ширээ, инкубатор, шарлалт хэмжигч, фототерапи аппарат, төрөхийн ор, ургийн монтитор, ЭХО аппарат, дефибрилятор, тарианы болон дуслын автомат шахуурга, яаралтай тусламжийн тэргэнцэр, хяналтын монитор, зүрхний бичлэгийн аппарат 12 сувагтай, эмийн хөргөгч, хүчилтөрөгчийн 10 литрийн баллон, цахилгаан зүүний аппарат, утастай пульсоксиметр зэргийг олгосон байна. Мөн хүчилтөрөгч өтгөрүүлэгч 2 ш, доплер 2 ш, судас тодруулагч 3 ш, пульсоксиметр 10 ш, даралтын суурин аппарат 3 ш, аппарат чагнуур 10 ш, дуслын хөл 6 ш, тусгаарлах хөшиг 2 ш, багийн эмчийн цүнх 9 ш /дагалдах хэрэгслийн хамт/, ариутгалын автоклав зэрэг нэн шаарлдагатай, дутагдалтай байсан тоног төхөөрөмжүүдийг хандивлажээ.

Тэс нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулсан "Link Hands for Humanities" ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч П.Чулуунбат болон түүний гэр бүлийнхэнд тус Эрүүл мэндийн төвийн Э.Нанжид даргатай хамт олон гүн талархал илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ