Өнөөдрөөс эхлэн Алтанбулаг боомтыг хаалаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-28 13:35:22

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Засгийн газрын 102 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтыг өнөөдөр буюу 3 дугаар сарын 28-ны өглөөний 06 цагаас эхлэн хааж байгааг аймгийн Онцгой комиссоос албан ёсоор мэдээллээ.

Сэлэнгийнхний хувьд хил залгаа Буриадын нутаг дэвсгэрт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Иймээс амьдарч байгаа орчиндоо ахуйн ариун цэврийг чанд сахиж, иргэний үүргээ ухамсарлан ойлгож, өндөр хариуцлагатай, сахилга баттай байх нь хамгаас чухал. Таны гэр өөрийг чинь болоод хайртай хүмүүсийг тань хамгаалах хамгийн найдвартай газар болохыг маш сайн ойлгох хэрэгтэй. Нийт ард иргэддээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй хувийн ариун цэвэр, халдваргүйтлийг сахиж байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Холбоотой мэдээ