АНУ-д коронавирусний улмаас 2000 гаруй хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-29 10:20:17

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусээр үүсгэгдсэн өвчний улмаас АНУ-д 2000 гаруй хүн нас барсан тухай Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээлсэн байна.


Бямба гарагийн орой гэхэд тус улсадCOVID-19”-ын халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 2010 болж нэмэгджээ. Одоогоор халдвар авсан 121117 тохиолдол АНУ-д бүртгэгдээд байна.


“New York Post” сонины мэдээлснээр, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Нью-Йорк муж улсад 17 минут тутамд коронавирусний улмаас нэг хүн нас барж байгаа ажээ. Тус муж улсад коронавирусний улмаас нас барсан хүний тоо 450-д хүрсэн байна. 

Холбоотой мэдээ