Хотын дарга 7 хоног бүр иргэдэд мэдээлэл хийнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-03-29 17:33:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 7 хоног бүр иргэдэд мэдээлэл хийж байхаар боллоо. Энэ ажил шинэ 7 хоногийн эхний өдрөөс эхлэх юм.

Тодруулбал, "COVID-19"-ийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй болсон. Энэ цаг үед хотын Захирагч С.Амарсайхан 7 хоногт 1-2 удаа цаг үеийн нөхцөл байдал, хотоос хийж буй ажлын талаар цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтийг нь сонсож, сонирхсон асуултад нь хариулж байхаар боллоо. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны 3 давхарт хийж байх юм.


Хотын Захирагч С.Амарсайханы оролцох “ХОТ-ын мэдээллийн цаг”-ийн хуваарийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулж байх бөгөөд тухайн өдөр, цагийг урьдчилан мэдээлж байхаар болоод байна.


Холбоотой мэдээ