Сэвлэг үргээх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-30 07:47:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 6. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал:  Ус

Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна.

Холбоотой мэдээ