“Центерра Гоулд” ХХК-тай хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулах хэсгийг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 15:07:52

Ажлын хэсгийг томиллоо

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 08 дугаар хуралдаан өчигдөр өдөр хуралдаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших “Гацуурт”-ын ордыг ашиглах “Центерра Гоулд” ХХК-тай орон нутгийн зүгээс хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээр хийх ажлын хэсгийг томиллоо.

Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Нарийн бичгийн даргад аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, гишүүдэд Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Ашигт малтмалын газрын Эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Батбаяр, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Батзориг, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонхүү, Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа, Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат нар ажиллах юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь “Центерра Гоулд” ХХК-тай хамтран ажиллах гэрээний төслийг хууль, журманд нийцүүлэн боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулах юм. 

            Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ