БНХАУ-ын метронд соёлгүй үйлдэл гаргахыг хориглоно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-03-30 14:24:14

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д лхагва гаргаас мөрдөж эхлэх шинэ дүрмийн дагуу метронуудад юм идэх, гуйлга гуйх, жижиглэн худалдаа хийх зэрэг соёлгүй үйлдэл гаргахыг хориглохоор болжээ.


Юм идэхгүй байх дүрэм нярай хүүхдүүд, өвчтэй хүмүүс зэрэг онцгой шаардлагатай хүмүүст хамаарахгүй аж. Хотын төмөр замын зорчих хөдөлгөөнийг зохицуулах тухай дүрэм ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх бөгөөд метроны бүхээгт хог хаях, дуулж хөгжимдөхийг мөн хориглох юм.


“Гуйлга гуйх, жижиглэн худалдаа хийх зэрэг нь олон нийтийн хэв журам, зорчигчийн тухтай байдлыг алдагдуулдаг тул үүнийг зохицуулахын тулд энэхүү хоригийг баталсан" гэж БНХАУ-ын Зам тээврийн яамны төлөөлөгч Ван Шючунь мэдээлжээ. Мөн чанга чимээтэй электрон төхөөрөмжийн оронд чихэвч ашиглахыг зорчигчдоос хүсэх ажээ.


Хятадын төмөр замын тээврийн сүлжээ сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжсөн бөгөөд 2018 оны эцсийн байдлаар эх газрын Хятадын мужийн түвшний засаг захиргааны 24 бүс нутгийн 35 хотод төмөр замын 171 дамжин өнгөрөх шугам байгуулсан байна. 

Холбоотой мэдээ