ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 4 асуудлыг хэлэлцэн батлав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-03-31 12:58:10
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр 10.00 цагт болж нийт 4 асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулах тухай байв. Энэ асуудлыг төслөөр нь буюу Монгол Улсын гавьяат багшаар 2, Монгол Улсын гавьяат малзүйчээр 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 12, Алтан гадас одонгоор 55, Хөдөлмөрийн хүндэт медалиар 44, Цэргийн хүндэт медалиар 1 хүн нийт 115 хүний шагналыг хэлэлцэн баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжилахаар боллоо.
Дараагийн асуудал ой тэмдэгдэх тухай байлаа. Асуудлыг хэлэлцэж, Тариат сумын Мөрөн багийн ЕБС-ийн 80 жилийн ойг 07-р сарын 21, 22-нд, Булган сумын ЭМТ-ийн 70 жилийн ойг 08-р сарын 21, 22-нд, Жаргалант сумын ЕБС-ийн 80 жилийн ойг 07-р сарын 24, 25-нд, Өлзийт сумын ЕБС-ийн 90 жилийн ойг 07-р сарын 19-22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх товыг тогтоолоо.
Мөн энэ хурлаар аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй 2016 оны сонгуулийн материалыг устгах ажлын хэсгийг холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан байгуулсан юм.
Холбоотой мэдээ