Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхгүй байх өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-04-30 12:24:40

НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн улс орнууд өнөөдөр буюу жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

АНУ-д анх удаа 1998 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэсэн бөгөөд 2001 оноос “Хүүхдээ зодож шийтгэхгүй байя! ” олон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулах болжээ.

Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн зөв аргаар буюу бие махбодь болоод сэтгэл санаанд нь хохирол учруулахгүй шийтгэх талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Монгол Улсын хувьд энэ өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор улс орны хэмжээнд тэмдэглэж эхэлжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ