Энэ онд 49 төсөл, хөтөлбөр хэрэгжинэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-02 10:01:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт энэ онд улсын төсвийн 79.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 49 төсөл, хөтөлбөр хэрэгжинэ

Тодруулбал, 2020 онд тус аймгийн 14 суманд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, таван суманд Соёлын төв, гурван суманд Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, номын сан, бассейн, нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийн ажлуудыг хийх юм. Түүнчлэн энэ онд Говь-Алтай аймгийн ард иргэдэд олон жил хүлээлт үүсгэсэн Алтай-Байдрагийн гүүр чиглэлийн хатуу хучилттай автозам, усан хангамжийн “Тайшир-Алтай” төсөл хэрэгжин дуусгавар болох юм.


Говь-Алтай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд 25 тэрбум төгрөгийн 20 төсөл, хөтөлбөр, 2019 онд 70.1 тэрбум төгрөгийн өртгөөр 46 барилга байгууламж барьжээ. 


Холбоотой мэдээ