Монгол, Хятадын авто замын хилийн боомт маргааш амарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улс, БНХАУ-ын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 1-нд амарна.
Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу бүх боомтууд ийнхүү ажиллахгүй.
Олон улсын хөдөлмөрчдийн баяр буюу тавдугаар сарын 1-ний өдөр Монгол, Хятадын төмөр замын боомтууд нь олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм.
Д.Өлзий