Хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэхийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэхийг уриалав.
Тус аймгийн Засаг даргын санаачилгаар өрнөж байгаа "Хүүхэд итгэлийн харц" аяны хүрээнд ажилчдынхаа хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулах зорилгоор хэлтсийн эцэг эхийн зөвлөлөөс Аймгийн номын сантай хамтран ажиллаж нас насанд нь тохирсон ном авч эцэг эхчүүдээр дамжуулан хүргүүлж уншуулж байна. Хүүхдүүд хөл хорионы улмаас гэртээ байх үедээ уйдахгүй өөрсдийн сонирхсон номоо шимтэн уншиж, номтой нөхөрлөх боломжийг олгож байгаагаараа онцлог гэнэ. Мөн бусад байгууллагыг ч хүүхэд багачуудаа номтой нөхөрлүүлж оюуныг нь дэмжихийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон уриалж байлаа.