Малчдад хүмүүнлэгийн тусламж хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-02 09:07:01
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сан"-гаас зарим малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.
Монголын Улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хүргэж буй тусламжийн хүрээнд нэр бүхий малчин өрхүүдэд бэлэн мөнгө /240.000 төгрөг/ болон малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүлсэн байна.
Энэхүү тусламжид Баянхонгор аймгийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн Галуут, Баянхонгор, Гурванбулаг, Заг, Жаргалант, Хүрээмарал, Эрдэнэцогт, Бөмбөгөр, Баянбулаг, Жинст, Бууцагаан, Өлзийт, Баянговь зэрэг сумынхныг хамруулжээ.
Тусламж шалгуур үзүүлэлтийн дагуу нийт 200 малчин өрхийн 893 хүнд хүрсэн байна. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 98 малчин өрх, 0-16 насны 5-аас дээш хүүхэдтэй 8 малчин өрх, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй 39 малчин өрх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настантай 21 малчин өрх, 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг/эх-тэй 34 малчин өрх тус тус хамрагджээ.
Холбоотой мэдээ