Хилчид цар тахлаас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж хандив өргөлөө

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-02 10:29:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт хилийн 0165 дугаар ангийн хамт олон COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд зориулж аймгийн Онцгой комисст хандив өргөлөө.

Хандивын батламжийг ангийн захирагч, хурандаа Х.Гантулга аймгийн Засаг дарга А.Гылымханд энэ сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөв.

Батламжид, "Дэлхий нийтийн цочроосон шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, ард иргэдийн аюулгүй байдлыг сахих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа явдалд хилчдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хилийн 0165 дугаар ангийн хамт олноос 3 сая 700 мянган төгрөгийн хандив өргөж байна" хэмээжээ. 

Холбоотой мэдээ