Шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-04-30 13:02:11

Хуульд заасны дагуу өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хэмжээнд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг УИХ-ын сонгуулийн санал авсаны дараах өдөр хүртэл зогсоов.

УИХ-ын сонгууль 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болно. Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн Засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан юм. Энэ хуулийн дагуу шилжилт хөдөлгөөн өнөөдрөөс зогсож байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ