Австралид коронавирусний улмаас 60 орчим сонины хэвлэлт зогслоо

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-04-02 13:47:34

КАНБЕРРА. /AFP/. “Covid-19” өвчний халдвар тархсантай холбоотойгоор зар сурталчилгааны орлого нь буурсан учир Австралийн хэвлэл мэдээллийн хамгийн том компани болох “News Corp” 60 орчим сониныхоо хэвлэлтийг зогсоохоор болжээ.


“Энэ шийдвэрийг гаргахад бидэнд хэцүү байлаа. Коронавирусээс үүдэлтэй хямрал урьд өмнө байгаагүй эдийн засгийн дарамтыг бий болгож байгаа бөгөөд бид аль болох олон ажлын байр хадгалж үлдэхийн тулд бүх зүйлийг хийж байна” гэж “News Corp Australia” компанийн гүйцэтгэх захирал Майкл Миллер мэдэгдсэн байна. Тухайлбал, түүний хэлснээр, Шинэ Өмнөд Уэльс, Виктория, Квинсленд болон Өмнөд Австрали мужид хэд хэдэн сонины хэвлэлийг зогсоож, цахим хэлбэрт бүрэн шилжих аж.


Хамгийн сүүлийн мэдээллээр, Австралид 5048 хүн коронавирусний халдвар авч, 23 хүн нас барсан бол 345 хүн эдгэрчээ.   


Холбоотой мэдээ