Тойргийн замын хучилтын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-30 21:58:01

Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотыг тойрог хэлбэрээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргасан байдаг.  Аймгийн төвд 5 тойрог зам байдаг бөгөөд 1, 2-р тойргийн замд хатуу хучилт хийсэн, харин 3,4,5-р тойргийн замууд сайжруулсан шороо хэлбэрээр байгаа. Тэгвэл 3-р тойргийн замыг хучих ажил албан ёсоор эхлээд байна.

3-р тойргийн 7 км замыг хучиж, шинээр 13-н үерийн суваг, есөн уулзвар хийхээр болжээ.

Сайжруулсан шороон зам нь тоосжилт их бий болгодог, мөн автомашины дугуй болон бусад эд ангиудад их эвдрэл учруулдаг хэмээн иргэд шүүмжилдэг байсан бол ямартай ч 3-р тойргийн замыг хучиж эхэллээ. 4,5-р тойргийн замын хучилтыг энэ ондоо багтаан  хийх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ