Олимпиадын шилдэгүүдэд одон орны дуран бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-30 22:58:01

Мандалговь хотод зохион байгуулсан Улсын физикийн 29- р олимпиадын үеэр одон орон судлалын 4 дэхь удаагийн олимпиад болж, дүнгээ гаргасан байна.

Одон судлалын 4 дэхь олимпиадын  алтан медалийг Улаанбаатар хотын Сант сургуулийн сурагч Л. Оюунтөгс, мөнгөн медалийг Хөвсгөл аймгийн Галт сумын дунд сургуулийн сурагч С. Сумъяажав, хүрэл медалийг Сэлэнгэ аймгийн Билэг дунд сургуулийн сурагч А. Давааням, Улаанбаатар хотын Сант сургуулийн сурагч Х. Саранчимэг нар тус тус хүртлээ.

Алт, мөнгөн медалийн эзэн сурагчид Одон орон геофизикийн хүрээлэн, хүрэл медаль хүртсэн сурагчид МУИС- ын Сансар судлалын лаборториос одон судлалын дуранг бэлэглэж, од эрхэс тольдон судлах энэ шинжлэх ухаанд улам бүр шимтэн суралцахыг ерөөв.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ