Хүүхдүүд од эрхэс дуранддаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-30 23:12:35

Мандалговийн хүүхдүүд од эрхэсийг дуранддаг болно. Энэ боломжийг Дундговь нутгаас төрсөн физикч багш нар олгож байна.

Мандалговь хотод болж өндөрлөсөн Улсын физикийн 29- р олимпиадын үеэр МУИС- ын физикийн тэнхимийн багш М. Отгонбаатар нарын Дундговь аймгаас төрсөн физикийн залуу багш нар Мандалговьхотын Хүүхдийн паркад одон орон судлалын дуран бэлэглэсэн юм.

Физик, одон орны шинжлэх ухаанд сонирхол татагдаж, шимтэн суралцахад нь төрөлх нутгийнхаа хүүхдүүдэд хувь нэмэр болох үүднээс энэхүү дуранг бэлэглэж байгааг багш нар хэлж байв.

Одон орны дуранг хүүхдийн паркад байршуулна. Ингэснээр  зуны оройг зугаатай өнгөрүүлэх нэгэн агшинг тус парк бүрдүүлэх ажээ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ