“Toyota” компани Япон дахь үйлдвэрүүдээ түр хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-03 12:45:10

ТОКИО. /Kyodo/. Коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Япон дахь таван үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо гэж “Toyota Motor” компани мэдэгджээ.


Эдгээр үйлдвэр нь Айти болон Фукуока мужид байрладаг аж. Японд “Toyota” компанийн 18 үйлдвэр байдаг байна. Өмнө нь тус компани ажилчдаас нь коронавирус илэрсний улмаас Айти мужийн гол үйлдвэрүүдийнхээ нэгийг гуравдугаар сарын 23-25-ны хооронд хэсэгчлэн хааж байсан юм.


Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компани мөн гуравдугаар сарын 17-ноос эхлэн дөрөвдүгээр сарын эцэс хүртэл Их Британийн Сандерленд хот дахь үйлдвэрээ хаажээ. Энэхүү үйлдвэр нь Их Британи төдийгүй  Европын зах зээлд зориулж жил бүр 350 мянга орчим автомашин үйлдвэрлэдэг байна.


 


Холбоотой мэдээ