Онцгой байдлын газрын албан хаагчид хямд өртгөөр ариутгагч пункт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-04-03 14:48:08

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид онцгой үед хэрэгцээтэй ариутгагч пунктыг хийжээ.

Ийм тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 150-180 сая байдаг байна. Харин тэд зөвхөн материалын үнээр буюу маш хямд өртгөөр хийсэн нь онцлог юм. Тухайн төхөөрөмж нь манан үүсгэнэ, шүршиж ариутгана. Мөн хаана ч авч очиж болох бөгөөд зөөж тээвэрлэх боломжтой. Дэлхий даяар "Ковид-19" халдвар тархаж байгаа энэ үед ийнхүү хямд өртгөөр ариутгалын төхөөрөмжийг монголчууд өөрсдөө хийж байгаад нутгийн иргэд талархан хүлээн авч байна.

Холбоотой мэдээ