Автозамын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-04-03 16:13:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд Налайх-Чойрын уулзвараас төмөр замын хуучин таван шар байшин хүртэлх 4.4 км автозамын ажил хийж 2 урсгалтай 4 эгнээ болгон өргөтгөнө. Үүний нэгдүгээр ээлж буюу 2.6 км замын ажил эхэллээ.

Тус ажлыг "ЗБИБ" ХХК, "Моторсервиз" ХХК хамтран гүйцэтгэж байна. Замын бүтээн байгуулалт, далан буулгалт зэрэг ажилтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлд хугацаанд нь чанартай барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг анхаарууллаа.


Дээрх замын ажлыг ямар нэгэн саадгүйгээр хурдан шуурхай хийлгэж, 2020 оны 6 дугаар сарын 20 гэхэд зорчих хэсгийг нээхээр төлөвлөжээ. 


Мөн энэ онд Улаанбаатар-Багануур чиглэлийн авто замаас тус дүүргийн 4 дүгээр хорооны Алтайн хэсэг “Божү” ХХК-ийн хүнсний дэлгүүр хүртэлх авто зам, Уурхайчдын 2 дугаар гудамж Аюулгүйн тойргоос МТ шатахуун түгээх станц хүртэлх авто зам, Замчны 1 дүгээр гудамж хүртэлх авто замын ажил хийх аж.


Холбоотой мэдээ