Тайландын Пукет мужид оршин сууж буй монгол иргэдэд анхааруулав

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-04-03 19:16:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тайландын Пукет мужийн захиргаанаас хүнсний дэлгүүр, автомашин, дугуй түрээсийн газар, дэлгүүр, амьтны хүрээлэн, далайн эрэг, автозам үдшийн 8 цагаас өглөөний 3 цагийн хооронд хаах шийдвэр гаргажээ.

Мөн иргэд оройн 5 цагаас 00:00 хүртэл гэрээсээ гарахгүй байх, амны хаалт зүүх, үйлчлүүлэгчид хоорондоо нэг метрийн зай барих, олон нийтийн газруудыг гар ариутгагчаар хангасан байхыг үүрэг болгожээ. Түүнчлэн Пукет арал дахь халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул 4 дүгээр сарын 10-наас эхлэн тус арал руу явах бүх нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна.

Иймд шаардлагатай тохиолдолд Бангкок дахь ЭСЯ-тай bangkok@mfa.gov.mn, monembinbkk@gmail.com хаягаар, эсвэл ЭСЯ-ны (+66) 81-802-0930, (+66) 81-802-2942, (+66) 82-850-0027 дугаарын утсаар тус тус холбогдох боломжтой хэмээн Бангкок дахь Монгол Улсын ЭСЯ мэдээллээ.


Ташрамд дурдахад, 2020 оны 4 дүгээр сарын 3-ны байдлаар Тайландад “COVID-19” халдварын  103 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 1978 болсон бол дөрвөн хүн нас барж нийт нас барагсдын тоо 19 болжээ. Нийт 581 хүн бүрэн эдгэрч, 1 738 хүн эмчлүүлж байгаагаас 23 нь хүнд байдалд байгаа аж.

Холбоотой мэдээ