Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх ажил өрнүүлж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-04-05 17:32:30

Хэнтий /МОНЦАМЭ/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамт олон англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх ажил өрнүүлж байна.


Тодруулбал алба хаагчдын 20-оос доошгүй хувийг англи хэлний дунд шатны мэдлэгтэй, таван хувийг ахисан шатны мэдлэгтэй болгохоор төлөвлөжээ. Мөн англи хэлний сургагч багш бэлтгэхээр хөтөлбөртөө тусгасан байна.

Тус хамт олон алба хаагчдыг 100 хувь англи хэлний анхан шатны мэдлэгтэй болгох зорилгоор орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Гадаад хэлний сургалтын төв”-ийн захирал, багш Д.Анхилуунтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Улмаар англи хэлний анхан шатны сургалтыг энэ оны гуравдугаар сараас зохион байгуулж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ