Дарханаас Цайдам хүртэлх 30.5 км автозамын ажил эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-04 20:44:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын 5 дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30.5 км автозам тавих ажил өнөөдрөөс /2020.04.04/ эхэллээ.


Ерөнхий гүйцэтгэгчээр “Чайна жоу инженеринг” компани, харин туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын зам барилгын 4 аж ахуйн нэгж ажиллах юм байна.


Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллах аж.


Өнөөдрөөс эхэлж байгаа уг ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолой, даланг нягтруулах зэрэг ажлыг эхний ээлжинд хийнэ. Ингэснээр 2020 оны зургадугаар сард асфальт хучилтын ажлыг эхлэх боломж бүрдэх юм байна.

Холбоотой мэдээ