ЗУРХАЙ: Сэвлэг үргээх буюу үс засуулбал жаргал ирнэ

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-06 06:59:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 13. Сумъяа гараг.  Харцага одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал:  Огторгуй

Наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх буюу үс засуулбал жаргал ирнэ.

Холбоотой мэдээ