Монгол Улсын эдийн засаг, бизнест “COVID-19” хэрхэн нөлөөлөх нэгдсэн судалгааг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-04-06 20:14:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-аас COVID-19” халдварын өнөөгийн нөхцөл байдал дэлхий болон Монгол Улсын эдийн засаг, бизнест хэрхэн нөлөөлж байгаа судалгааны нэгдсэн тайланг гаргажээ. 


Уг тайландаа 2019 оны “Бизнес итгэлийн индекс” судалгаа болон Эдийн засгийн эрсдэлийг удирдах таван багц 21 саналыг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байна.


МҮХАҮТ нь бизнесийн орчны өөрчлөлт, түүний үр нөлөөг байнга анхаарч судлах, бодлогын судалгаануудыг тогтмол явуулах, судалгааны үр дүнд үндэслэн санал зөвлөмж боловсруулан бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргэх чиг үүргийг хүлээдэг.


Энэ үүргийн хүрээнд МҮХАҮТ-аас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн арга хэмжээ авсан цагаас бизнест үзүүлж буй нөлөөний судалгааг явуулж, судалгааны үр дүнд үндэслэн “Эдийн засгийн эрсдэлийг удирдах багц санал”-ыг боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Яамдын сайд нарт танилцуулсан юм байна.


Мөн ажлын байранд болон зарим салбарт үзүүлж байгаа нөлөөлөл, учирч болох эрсдэл, шаардлагатай арга хэмжээний талаар судалгааг явуулж үр дүнг цаг тухайд нь мэдээлсэн. “Covid-19” халдвар дэлхий нийтэд эрчимтэй тархаж цар тахлын хэмжээнд хүрснээс шалтгаалан дэлхийн эдийн засаг, ялангуяа том эдийн засагтай орнуудын эдийн засгийн өсөлт огцом буурах хандлагатай нь дэлхий даяарчлагдаж, эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээний харилцан хамаарал өмнөхөөс илүү болсон энэ үед эдийн засгийн ноцтой хямрал тулгарахыг олон улсын байгууллагууд, эдийн засагчид, судлаачид дэвшүүлж байна.


Иймд МҮХАҮТ-аас коронавирусний аюулаас үүссэн нөхцөл байдлаас хамаарч 3 дугаар сарын судалгааны тайланг нэгтгэн толилуулж байна.


Энэхүү тайлан нь эдийн засаг бизнесийн хувьд учирч болох эрсдэлийг удирдах, бууруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлээр зөв оновчтой шийдвэр гаргахад тань тус дэм болно гэдэгт итгэж байгаа аж.


Холбоотой мэдээ