ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-04-08 07:14:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 8-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын байгууллагаас 2020 оны I дүгээр улиралд хийсэн ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн талаар мэдээлнэ. Утас: 99847727

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар смарт карт компаниас Ухаалаг карт (Umoney)-аар зорчсон иргэдэд НӨАТ-ын сугалааны дугаар олгох талаар мэдээлнэ.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

12.30 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д ажил үүргээ гүйцэтгэж яваад автомашиндаа нас барсан тээвэрчдийн гэргий нар хуулийн байгууллагын шударга бус шийдвэрийн талаар мэдээлнэ.

14.00 цагт Монгол ажил олгогчдын эздийн холбоонд тус холбоо "Та бидний эвсэл"-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас: 96060222

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт иргэн Д.Совд төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулах талаар мэдээлнэ.

12.00 цагтБие даагчдыг дэмжих иргэдийн нэгдэл ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ