Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг найм дахин өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭнэ
төрлийн гэмт хэрэгт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул хийсэн,
олборлолт явуулсан зэрэг үйл ажиллагаа орж байна.
Монгол
Улсын Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулинд өөрчлөлт орж, өмнө нь энэ төрлийн
гэмт хэргийг Зөрчлийн тухай хуулиар шалгаж, шийдвэрлэдэг байсан бол одоо
Эрүүгийн хуулийн 24.2-т заасны дагуу шалгадаг болсон. Тиймээс өнгөрсөн жил
Зөрчлийн тухай хуулиар шалгаж, шийдвэрлэсэн зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг
Эрүүгийн хуулийн дагуу шалгаж байгааг аймгийн Цагдаагийн газрын экологийн
асуудал хариуцсан мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Амарбаяр танилцууллаа.
Тусгай зөвшөөрөлгүйгээр
ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт, боловсруулалт явуулсан бол
5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих
ялаар шийтгэх заалттай байдаг аж.