ДЭМБ: Лэди Гага энэ сарын 18-нд тоглолтоо шууд дамжуулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-04-08 12:27:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын мэдээлснээр, “COVID-19” халдварын нийт 1 282 931 тохиолдол бүртгэгдэж  72 774  хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар АНУ-д 8 дахин, Испанид 5 дахин, Итали, Францад 3 дахин нэмэгджээ. Нас баралт Франц улсад хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 11 хувьтай байна.

Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа коронавирусний халдвар, нөхцөл байдлын талаар танилцуулав.

БНХАУ-д дөрөвдүгээр сарын 6-нд нас баралт бүртгэгдээгүй, 60 тохиолдол зөөвөрлөгдсөн байна. Манай бүсийн орнууд буюу Австрали, БНСУ, Бруней, Камбожид бүртгэгдэж буй тохиолдлын ихэнх нь зөөвөрлөгдсөн. Харин Япон, Филиппин улсад өвчлөл нийслэл хотдоо тархалт ихтэй  байна. 

COVID-19” халдварт өртсөн хүмүүсийн эв нэгдэл,  сэтгэл санааг дэмжих, аюулт өвчинтэй тулж буй эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан “Нэг дэлхий”, "Гэртээ хамтдаа" санаачилгыг эхлүүлсэн. Лэди Гага дөрөвдүгээр сарын 18-нд тоглолтоо шууд дамжуулахаа зарласан.

Дэлхий даяар 1.5 тэрбум хүүхэд залуус сургууль хаагдсаны улмаас гэртээ байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хэвлэлийн нийгэмлэгтэй хамтран ДЭМБ-аас "Дэлхийг уншъя" нэртэй санаачилгыг эхлүүлсэн. Энэ хүрээнд хүүхдийн унших дуртай номын зохиолчид өөрсдийн номоосоо уншиж өгөх юм. Эхний оролцогч 50 гаруй хэлээр, 180 сая номоо борлуулсан зохиолч Элизабета Дами  инстаграм хуудсаараа дамжуулан номоо уншин хүүхдүүдийн асуултад хариулсан.

ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийн зохистой хэрэглээний талаарх удирдамжаа өчигдөр шинэчилжээ. Хувийн хамгаалах хэрэгслийн зөвлөмж нь хэвээр байгаа ч халдвартай бүсээс ирсэн ачаа тээшийг хэрхэн ариутгах, хувийн хамгаалах хэрэгсэл хомсдолд орсон үед хэрэглээг уртасгах, дахин хэрэглэхтэй холбоотой зөвлөмж нэмсэн байна.

Холбоотой мэдээ