Сурагчид өөрсдийн оёсон амны хаалтаа Онцгой комисст хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-09 15:09:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Англи хэлний “Access” бичил тэтгэлэгт хөтөлбөрийн сурагчид өөрсдийн оёсон 70 ширхэг амны хаалтыг аймгийн Онцгой комисст хандивлав.

Хүүхдүүд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Гылымхантай уулзаж, хандиваа хүлээлгэн өглөө.

Засаг дарга аймгийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудын COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжин сэтгэлийн хандив өргөсөн хүүхдүүдэд талархал илэрхийллээ

Холбоотой мэдээ