“Миг холдинг”, “Техник импорт”, “Сүү” хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар явуулна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-04-09 16:46:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Миг холдинг”, “Техник импорт”, “Сүү”, “Монос Хүнс”, “Түмэн шувуут” зэрэг компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахимаар явуулахаа мэдэгдээд байна. Хувьцаат компаниуд “COVID-19”-ийн халдварын эрсдлээс сэргийлж, энэ талаар СЗХ-ноос гаргасан уриалга, чиглэлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлуудаа цахимаар хийж эхэлж байна.

Тодруулбал, “Миг холдинг” ХК 4 дүгээр сарын 30-ны 11 цагт ээлжит хурлаа хийхээр шийдвэрлээд байна. Тус компаниас ирүүлсэн мэдэгдлийг Энд дарж үзнэ үү. “Техник импорт” ХК 4 дүгээр сарын 24-ний 10 цагаас хуралдана. Компаниас ирүүлсэн мэдэгдлийг Энд дарж үзнэ үү. Мөн “СҮҮ” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 4 дүгээр сарын 17-ны 15 цагаас хуралдуулах гэж байна. Компаниас ирүүлсэн мэдэгдлийг Энд дарж үзнэ үү. 


“Монос Хүнс” ХК 4 дүгээр сарын 27-ны 15 цагаас цахимаар явуулахаар шийдвэрлэсэн байна. Компаниас ирүүлсэн мэдэгдлийг Энд дарж үзнэ үү. 

“Түмэн шувуут” ХК 4 дүгээр сарын 22-ны 18 цагаас хуралдуулахаар тус тус шийдвэрлээд байна. Компаниас ирүүлсэн мэдэгдлийг Энд дарж үзнэ үү. 

Холбоотой мэдээ