Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад зориулан эмхэтгэл бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-04-09 17:45:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын санаачилгаар аймгийн Засаг дарга түүний Тамгын газар хамтран 12 дугаар анги төгсөж буй элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад зориулан эмхэтгэл бэлтгэжээ. Уг эмхэтгэлийг аймгийн Засаг дарга С.Насанбат 12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл болон багш нарт гардуулав. 
12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд маань өнөөдрийн манай боловсролын цар хүрээг илэрхийлэх болоод байна. Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн хүүхдүүдтэй өрсөлдөж оюуныхаа чадавхыг харуулах ёстой. Энэ жил Дархан-Уул аймагт 1157 сурагч 12 дугаар анги төгсөнө. Монгол Улсад 200-гаас дээш сурагч төгсөж байгаа сургууль ердөө тав байна. Үүний нэг нь манай аймгийн ОИЦ сургууль бөгөөд 213 сурагч 12 дугаар анги төгсө
нө. Энэ жил коронавирусний халдвараас шалтгаалж танхимын бус теле, цахим хичээл, явуулж байна. Шалгалт ойртсон энэ үед энэхүү эмхэтгэлийг хүүхдүүддээ өгч байна гэж аймгийн Засаг дарга С.Насанбат хэлсэн үгэндээ онцолсон. Мөн тэрээр үлдсэн хугацаанд бид хамтран ажиллаж, амжилтаараа улсдаа тэргүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ амжилт хүсье гэсэн юм.

Холбоотой мэдээ