Дундговь аймагт мал төллөлт 36,5 хувьтай байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-04-13 20:03:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд 565 272 хээлтэгч мал төллөж, мал төллөлт 36,5 хувьтай байна.
Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр төл мал 99,3 хувьтай бойжиж байгаа бол том малын зүй бус хорогдол 1186 гарчээ.
Тус аймгийн хэмжээнд 4 сая гаруй мал буюу 41267 тэмээ, 173172 адуу, 78168 үхэр, 1942450 хонь, 1852649 ямаа өөрийн аймгийн болон бусад аймгийн нутагт өвөлжиж, хаваржиж байна.
Хаваржилт одоогоор хүндрээгүй байгаа боловч ногоо цухуйх цаг  болоогүй байгааг малчид хэлж байна.
Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар 15 сумын нөөцөд 148,8 тн өвс, 104,8 тн тэжээл байгаа бол аймгийн нөөцөд 98,3 тн өвс, 19 тн тэжээл байгаа ажээ. 

Холбоотой мэдээ