ХСҮТ-ийн эмч нар Өмнөговьд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬХавдар судлалын үндэсний төв, ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран зохион байгуулдаг Хавдрын эсрэг аянд Өмнөговьчууд 6 дахь жилдээ амжилттай нэгдэж байна.
"Хавдрын эсрэг үндэсний аян-2016" аяны хүрээнд ХСҮТ-ийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзлэг шинжилгээг 5 дугаар сарын 2-ны өдрөөс 7-ны өдөр хүртэл хийж байна. Энэхүү үзлэгт хамрагдахын тулд өрхийн эмнэлэг болон сумдын эрүүл мэндийн төвүүдээрээ дамжин нэрсээ өгөх ёстой аж. Хөдөөгийн сумдын болоод Даланзадгад сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд тусгай хуваарийн дагуу иргэдээ энэхүү үзлэг шинжилгээнд хамруулж байгаа юм.
2011 онд Хавдрын эсрэг үндэсний аян зарлагдахаас өмнө Өмнөговьчууд бие даан энэхүү хавдрын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан юм. Үүний үр дүнд 4600 гаруй иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулсан байдаг.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн