Хилийн үзэсгэлэн худалдааны тоог нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 08:48:37

Завханы Худалдаа аж үйлдвэрийн танхим Тыва улсын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Оросын Холбооны Улсын Тыва улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга Доржу Шуглур Александровичаар ахлуулсан баг Улиастайд хүрэлцэн ирж  Завхан баялаг ХК, Завхан Хүнс Группын Махны үйлдвэр, Завхан Сартуул Ноос ХХК-ны ноосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг үзэж сонирхлоо.

Мөн худалдааны бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын холбооны төлөөлөгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт хийж  хамтран ажиллах боломж болон бэрхшээлтэй зүйлсээ харилцан ярилцаж, мэдээлэл солилцсон юм. Цаашид хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжин, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хилийн худалдаа болон, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, өргөтгөсөн хямд үнэтэй бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг улирлын чанартай хилийн боомт хотууд дээр явуулах, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ