Хандлагаа өөрчилж, хайртай бүхнээ хамгаалахыг уриаллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-04-15 10:49:16
Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2020 оны А/262 дугаар захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Хандлагаа өөрчилж, хайртай бүхнээ хамгаалъя” уриан дор “Маскаа зүүцгээе” аяныг иргэд олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Тодруулбал, Баянхонгор сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газраас хамтран аймгийн төв буюу Баянхонгор сумын 1, 10 дугаар багт өдөр бүр 10 чиглэлд 30 алба хаагч шаардлага тавин ажиллаж байгаа юм.
Цар тахлын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хорио цээрийн дэглэмийг сулруулах, олноор цуглах, гадуур сэлгүүцэх, амны хаалт зүүхгүй байх зэрэг эрсдэл гаргахгүй байж, Дэлхийн эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг тус албаныхан анхаарууллаа.
Холбоотой мэдээ