“Эргүүл-хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-04-15 13:24:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хуулийн хэрэгжилтийг хангах шинэ төрлийн коранавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан “Эргүүл-хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж буй.

Энэ хүрээнд хүүхдүүдийг гадуур явж, хэсэг бүлгээрээ бөөгнөрч тоглох, эрх бүхий байгуулага, албан тушаалтны шийдвэрийг зөрчиж буй эсэхэд хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийг амны хаалт зүүж буй эсэхэд хяналт тавих зорилгоор “Хүүхэд хамгаалагч” эргүүл ажиллаж байна. Хүүхдүүд хэсэг бүлгээрээ тоглоомын талбай, сагсны талбай, цэцэрлэгт хүрээлэн, голын эрэг дээр цугларч тоглох нь элбэг байгаа нь шалгалтын явцад илэрчээ. Тиймээс эцэг эхчүүд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулан, гадуур сэлгүүцүүлэхгүй байх, өөрсдөө олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг анхааруулав.

Холбоотой мэдээ