“Робокон-Баянхонгор” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-04-16 21:40:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Робокон-Баянхонгор” өсвөрийн зохион бүтээгч төвийг Баянхонгор аймгийн төвийн таван сургууль, Өлзийт, Жинст зэрэг зэрэг долоон сумын сургуульд байгуулаад байна. Бэлтгэгдсэн 23 сургагч багш роботыг бүтээх, хөгжүүлэх, програмчлах сургалтын үйл ажиллагааг тус төвүүдэд явуулж буй аж.

Багш нар болон сурагчдад програмчиллын сургалт явуулах, туршилт хийх зорилго бүхий төв клуб аймгийн төвийн Номгон сургуульд ажилладаг байна. Роботын тэмцээний талбай, батарей цэнэглэгч, гагнуурын алх, селиконы буу зэрэг хэрэглэгдэхүүнээр хангаж өгснөөр бусад сургуулийн өсвөрийн зохион бүтээгч клубын үйл ажиллагаа болон багш сурагчдад зөвлөн туслах орчин нөхцөл бүрджээ.

Өнгөрсөн онд аймгийн аварга шалгаруулах роботын тэмцээнийг хурдны, шоо цуглуулагч, аргал түүгч механик гэсэн гурван төрлөөр зохион байгуулж, 11 сургуулийн 27 сурагч өрсөлдсөн байна.

Холбоотой мэдээ