Аймгийн нийт малын хорогдлын тал хувь Сайхан суманд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-17 12:47:09

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт оны эхэнд тоологдсон нийт малын 1,6 хувь буюу 81,8 мянган толгой мал хорогдоод байгаа бөгөөд түүний тал хувь нь Сайхан суманд гарчээ.

Сайхан, Баян-Агт суманд аймгийн хэмжээний малын хорогдлын 74,2 хувь буюу 60,7 мянган мал хорогджээ. Малын тарга тэвээрэг муу, өвөл хавар цас ихтэй байснаас мал өлгүйдэж, ядарч хорогдох гол шалтгаан болж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн алба дүгнэж байна.

          Энэ хаврын том малын хорогдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин, 2018 оны мөн үеийнхээс 18,9 мянган толгойгоор илүү байгаа юм.

Холбоотой мэдээ