Нэг сая гаруй хүүхэд 30,000 төгрөгөө авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-17 12:49:32
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас зургаан сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэн баталсан. Нэмэгдсэн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 16-наас олгож эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд 1.1 сая хүүхэд сар бүр 30,000 төгрөг авах тооцоо гарчээ.


Өмнө нь 18 нас хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 20,000 төгрөг олгож байсан бол Засгийн газраас "COVID-19" цар тахлын эсрэг авах эдийн засгийн багц арга хэмжээний хоёрдугаарт 4 сарын 1-нээс 7 сарын 1 хүртэлх хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм.

Холбоотой мэдээ