ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл хүсэх төсөл хүлээн авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-21 14:27:38
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг 4 сарын 20-ноос 5 сарын 19-нийг хүртэл хүлээн авна. 


Тус сангаас энэ онд “COVID-19” цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байна.


Хөнгөлттэй зээл олгох журмын дагуу жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгоно. Түүнчлэн орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах ААН-ийн зээлийг банкаар дамжуулахгүй, ЖДҮХС-аас шууд санхүүжүүлэх бөгөөд олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой уялдуулуулан олгохоороо онцлогтой.


Иймд сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулинд заасны дагуу аль ангилалд хамаарах ЖДҮЭ болохоо тодорхойлуулж, гэрчилгээ авах шаардлагатай юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.smefund.gov.mn хаягаар авна уу.



Холбоотой мэдээ