Говийн нутгаар 22-27 градус дулаан байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-04-22 10:41:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-ноос Баянхонгор аймгийн нийт нутгаар дулаарч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө  0-5 градус, өдөртөө 12-17 градус, хээр талын нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх юм байна.

Мөн говийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байх аж.

Энэ долоо хоногт хур тунадас орохгүй. Салхи 23-нд ихэнх нутгаар 8-13м/с, бусад хугацаанд 5-10м/с байх юм байна.

Холбоотой мэдээ