УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-22 21:19:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.


Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө …” гэсэн заалт, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцсэн. Ингээд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт болон Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.


Нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу үүсгэсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг магадлал гаргаж хэрэгсэхгүй болгов.


Холбоотой мэдээ