Эрдэмтэд сарны геологийн газрын зураг бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-04-24 17:11:42

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Геологийн албаны /USGS/ эрдэмтэд NASA агентлагтай хамтран сарны геологийн анхны зураглалыг хийжээ.


“USGS”-ийн одон орны геологийн судалгааны төвийн эрдэмтэд NASA агентлаг болон Сар судлалын хүрээлэнтэй хамтран анх удаа сарны гадаргууг бүхэлд нь зурагт буулгалаа” гэж Геологийн албаны мэдээлэлд дурдсан байна.


Энэхүү интерактив зураглал нь сарыг судлах дараа дараачийн хөтөлбөрт тус дөхөм болох бөгөөд судалгааны чухал элемент болно гэж эрдэмтэд онцлон тэмдэглэжээ. Уг газрын зургийг онлайнаар үзэх боломжтой бөгөөд масштаб нь 1:5000 000 аж. Эрдэмтдэд хиймэл дагуулуудаас хүлээж авсан мэдээлэлд тулгуурлан газрын зургаа бүтээжээ. 

Холбоотой мэдээ